Давуу тал
Бид түргэн ургалттай, амьдрах чадвар өндөр, хүчирхэг үндэсний систем бүхий олон улсын томоохон төслүүдэд ашигладаг шалгарсан арга технологийг Монголдоо нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
11 нэр төрлийн 90000 тарьц суулгац гаргаснаас шилмүүст 63000, навчит 27000
12 нэр төрлийн 110000 тарьц суулгац гаргаснаас шилмүүст 77000, навчит 33000
15 нэр төрлийн 150000 тарьц суулгац гаргаснаас шилмүүст 105000, навчит 45000
16 нэр төрлийн 180000 тарьц суулгац гаргаснаас шилмүүст 126000, навчит 54000
“УБТ ГАРДЕН” компани 2011 оноос эхлэн мод үржүүлэг, уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулах болсон.
Монгол оронд уул уурхайн салбар эрчимтэй хөгжихтэй зэрэгцэн нөхөн сэргээлтийг хариуцлагатай, чанартай хийх мэргэжлийн байгууллага дутмаг байгаа, хулгайгаар мод огтлох, тарьц суулгац бэлтгэх нэрийдлээр мэргэжлийн бус хүмүүс нялх модыг гэмтээн зөөвөрлөж байгаа, орчин тойрноо цэцэрлэгжүүлэн, ногоон байгууламжтай болох хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа боловч мэргэжлийн, баталгаатай суулгацууд худалдан авч чадахгүй хохирч байгаа зэрэг тодорхой шалтгаануудын улмаас энэ үйл ажиллагааг эрхэлж мэргэжлийн түвшинд хүргэхээр шийдсэн юм.
Олон улсын томоохон төслүүдэд ашигладаг түргэн ургалттай, тэсвэрлэх чадвар өндөр, хүчирхэг үндэсний систем бүхий дэлхийн шалгарсан арга технологийг “УБТ” компанийн хамт олон Монголд анх удаа нэвтрүүлж чадлаа.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3500м2 орчин үеийн “Ухаалаг” хүлэмж, 400 м2 энгийн хүлэмжүүдэд 14 төрлийн мод, бутыг үрслүүлэн тарьц суулгацуудыг бэлдэж байна. Хүлэмж нь 1 сая ширхэг модыг нэг ээлжиндээ бойжуулах хүчин чадалтай.
2012 оноос эхлэн Туул голын сав газраар ойжуулалт хийж эхэлсэн ба одоогийн байдлаар 180 000 орчим модыг 180 га газарт амжилттай тарьсан нь 98 хувийн амьдрах чадвартайгаар ургаж байна. Үүний үр дүнд сүүлийн хоёр жилд Туул голын урсац тасалдаагүй бөгөөд усны түвшин мэдэгдэхүйц хэмжээгээр нэмэгдсэн нь бидний ажил үр дүнгээ өгч байгаагийн нэг баталгаа юм.