• УБТ ХХК

Танилцуулга

“УБТ” ХХК нь 2005 онд байгуулагдан гадаад худалдаа, таксины үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монголын анхдагч такси компаниудын нэг төдийгүй дангаараа Улаанбаатар хотын таксийн үйлчилгээний 30 орчим хувийг гүйцэтгэж байв. Анх Соната-2 маркын 30 ширхэг автомашинтайгаар такси үйлчилгээ эрхэлж байсан.

“Гранд” такси

Тус компанийн “Гранд” такси өнөөдөр Hyundai Verna, Avante XD, Соната 6 маркын 50 гаруй автомашинаар нийслэлийн иргэдэд таксийн үйлчилгээг соёлч боловсон, түргэн шуурхай хүргэхийн зэрэгцээ автомашины иж бүрэн үйлчилгээг явуулж байна.

1999 онд Улаанбаатар хотноо цоо шинэ таксинууд үзэгдэх болсон нь “Сити такси” ХХКомпанийн солонгос улсаас оруулж ирсэн Хюндай Верна маркийн машинууд байлаа. Энэхүү такси төслийг удирдан одоогийн “УБТ” ХХКомпанийн захирал Хажидсүрэнгийн Болдбаатар зах зээлийн үед Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж 300 гаруй ажлын байр шинээр бий болгон нийслэл хотод өнгө үзэмж нэмж байсан юм.

“Гранд” такси бааз нь “УБТ” ХХКомпанийн нэг салбар бөгөөд Нийслэлийн иргэдэд соёлч, шуурхай таксийн үйлчилгээг явуулж байгаа. 1999 оноос нийтийн тэээврийн такси үйлчилгээний салбарт ажиллаж нэлээдгүй туршлага хуримтлуулсан манай компани нь Hyundai Verna, Avante XD, Соната 6,7, Toyota Prius маркийн 70 орчим автомашинтай.

Хотын утаа, бохирдлыг багасгахад хувь нэмрээ оруулах, цэвэр агаар эко орчинг дэмжих үүднээс хийн түлшээр ажилладаг Соната 6 маркийн автомашин, хос тэжээлт цахилгаанаар ажилладаг Тоёота Приус маркийн автомашинуудаар парк шинэчлэлт хийж байна.

Манай компани VIP taxi-г санаачлан нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Олон улсын жишгээр VIP taxi нь зэрэглэл өндөртэй, нэр хүндтэй үйлчлүүлэгчдэд зориулсан такси бөгөөд бусдаас илүү онцлог, тохь тухтай, тансаг гэдэг утгаараа ч бусад нийтийн тээврийн үйлчилгээнээс илүү үнэтэй байх ёстой юм.

Бусад нийтийн тэврийн үйлчилгээнд явдаг таксинуудаас манай VIP taxi-ны ялгарах давуу тал нь:
  • Зай багтаамж сайтай, цэвэрхэн, үзэмжтэй, тохь тухтай Sonata VI машин үйлчилгээнд явна.
  • Найрсаг харилцаатай, эелдэг боловсон, цэгцтэй цэвэрхэн найдвартай жолооч үйлчилнэ.
  • Жолооч нар компанийн лого бүхий дүрэмт хувцас өмсөнө.
  • Автомашинуудаа нэгдсэн такси бааз болон машин угаалгын газар, засварын газраар хангаж аюулгүй найдвартай байдлыг хангаж тогтмол үзлэгт хамруулна
  • Сар бүр жолоочид тогтмол цалин олгох ба нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулна.
  • Жолоочид чиглэсэн сургалт семинар, шалгалт мөн тэдний хувийн ариун цэвэрт зориулж саун халуун усны газар зэргийг ажиллуулж байгаа зэргээрээ ялгарна.

VIP taxi-ны үйлчилгээний төрлүүд:

  • Дуудлага болон тусгай үйлчилгээ

  • Хурим болон ёслолын арга хэмжээний үйлчилгээ

  • Бизнесийн хурал цуглаан гэх мэт олон тооны хүмүүст захиалгаар үйлчлэх үйлчилгээ

  • Гадаадын жуулчид болон бизнес шугамаар ирж буй хүмүүст зориулсан онгоцны буудллаас тосох үдэх болон монголд байх үед нь гэрээгээр үйлчлэх үйлчилгээ

“Гранд” авто засварын төв

2010 оноос өөрийн боломж бололцоонд тулгуурлан инженер, техникийн болон мэргэшсэн, чадварлаг засварчид, маркетинг, сургалтын баг бүхий автомашины агрегат засварын төвийг байгуулсан бөгөөд гадаад дотоод худалдаа, авто сэлбэгийн, тос тосолгооны материалын худалдаа, автомашины бүх төрлийн засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үйлчилгээний чанарыг эрхэмлэх үүднээс LAUNCH TECH компанийн бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмж, оношлогооны иж бүрдэл программыг ашигладаг.

Автохимийн бараа худалдаа

  • Моторын тос /Dragon, Castrol, Mobil/
  • Автомат болон механик кропны тос
  • Гидрийн шингэн
  • Товуд
  • Тосол
  • Антифриз
  • Мотор угаагч
  • Дизель болон бензины форсунк цэвэрлэгч
  • Мотор болон кроп эмчлэгч
  • Радиатор угаагч
  • Тормоз цэвэрлэгч

Сэлбэг худалдаа

  • Маслын шүүр
  • Агаар шүүгч
  • Түлшний шүүр
  • Светча
  • Японы бүх төрлийн автомашины сэлбэг
  • Солонгосын Verna, Sonata VI автомашины сэлбэг

ҮЙЛЧИЛГЭЭ

  • Автомашины агрегат засвар оношлогоо
    • Хөдөлгүүрийн системийн засвар оношлогоо
    • Тэжээлийн систем
    • Хөргөлтийн систем
  • Хөдөлгүүрийн цахилгаан оношлогоо, засвар
    • Компьютер оношлогоо
    • Тэжээлийн системийн цахилгаан гэмтэл
    • Их биеийн цахилгаан гэмтэл
    • Мэдрэгчийн гэмтэл
  • Явах, хүч дамжуулах эд ангийн засвар үйлчилгээ
    • Жолооны механизм
    • Явах, хүч дамжуулах эд анги
    • Тооромзны систем
    • Консны систем

 

  • Тэнхлэг тохиргоо
    • Тэнхлэг
    • Дугуйн баланс
    • Дугуй засвар
  • Автомашины тос солилгоо, үйлчилгээ
    • Моторын тос
    • Гидрийн шингэн, тормозны шингэн
    • Автомат болон механик кропны тос
    • Редуктор тос, тосолгоо
    • Хурдны хайрцаг, хүч дамжуулах ангийн тос
    • Хөргөлтийн системийн шингэн
    • Автомат кропны шүүр цэвэрлэгээ
    • Түлшний шүүр, агаар шүүгч солих
    • Радиатор угаах
    • Светча солих
    • Цэгэн тосолгоо

Манай давуу тал

Шинээр автомашин худалдан авч буй хэрэглэгчдэд зориулсан техник үйлчилгээтэй.

Үйлчлүүлэгчийн машин бүрт хувийн хэрэг хөтөлж , техник үйлчилгээ засварыг хуваарийн дагуу хийнэ.

Автомашинд зориулсан төрөл бүрийн багцын үйлчилгээнд хамрагдах боломж танд нээлттэй.

Машинд тань багахан засвар хийгдэх тохиолдолд үйлчлүүлэгчийн ая тухыг хангасан хүлээлгийн өрөө таныг угтах болно.

Машин тань засвартай байх хугацаанд үйлчлүүлэгч та тус авто засварын төвийн машиныг түрээсээр хэрэглэж, алтан цагаа хэмнэх боломжтой.

“Гранд” автомашин барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ

Автомашинтай иргэдийн хэрэгцээ, хүсэлтийг харгалзан машиныг нь барьцаалан зээл олгох үйлчилгээг 2013 оны 10-р сараас эрхлэн явуулах болсон. 2014 оны эхний 10 сарын байдлаар 260 гаруй иргэн манайхаар үйлчлүүлж, үнэлгээ өндөр, хүү багатай зээл авч чадсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний эргэлдэх үндсэн хөрөнгө тэрбум гаруй төгрөгт хүрээд байна. Бид цаашид банк бус санхүүгийн байгууллага болж өргөжих зорилт тавин ажиллаж байна.

© Copyright - BOLD GROUP LLC