― УРИА ―

ЭРХЭМ ЗОРИЛГО

ТАЛАРХАЛ ХҮЛЭЭСЭН ХАМТ ОЛОН БОЛОХ

                             Ерөнхий захирлын мэндчилгээ

 

    Та бүхний амар амгаланг айлтгаж, нийт хамт олныхоо өмнөөс мэндчилж байна.

 

      Манай “БОЛД” ХХК (Групп) нь 20 жилийн өмнө нийтийн тээврийн таксийн үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа эрхлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол он цаг өнгөрөх тусам компани маань өргөжин тэлж, бие даасан олон салбаруудтай болсон. Бизнесийн цар хүрээ тэлж, компаниуд маань өсч томрохын хэрээр харилцагчид, хувь нийлүүлэгчид, ажиллагсад, цаашлаад нийгэм, улс орныхоо өмнө хүлээх бидний үүрэг, хариуцлага улам бүр нэмэгдэж байгааг илүү мэдэрч байна.

 

Би өөрсдийн итгэл үнэмшил, үзэл санаагаараа сайн сайхан амьдрал, улс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах нэгэн зорилгод нэгдсэн, эрч хүчтэй, өндөр мэдлэг боловсролтой, тал бүрийн авъяас чадвартай залуусаараа бахархдаг. Санаа зорилго нэгтэй нөхдийн хамт бид бизнесийн болон хүмүүнлэгийн чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа явуулж байна.

Зөв зүйлийг бодож, зөв үйлийг хийж байгаа хүн сайхан амьдарч чадна. Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үнэнчээр хөдөлмөрлөсөн хүний амьдрал дээшилж байгаагийн жишээ манай хамт олонд их бий. Бид хамтдаа нийгмээ, улс эх орноо хөгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байна.

Бидэнтэй хамтран ажиллахаар зорин ирсэн иргэд, албан байгууллага, бүтээлч Та бүхний өмнө манай үүд хаалга, үргэлж нээлттэй байх болно.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

         Ерөнхий захирал         Хажидсүрэнгийн БОЛДБААТАР 

Танилцуулга

Болд групп нь оновчтой менежмент, чадварлаг, бүтээлч баг хамт олны хүч хөдөлмөрөөр үйл ажиллагаагаа амжилттай явуулж, жилээс жилд өргөжин тэлсээр байна. Болд ХХК нь салбар компаниудаа нэгдмэл удирдлага зохион байгуулалт, бодлого зохицуулалтаар ханган ажилладаг.

11

11 охин компани

7

Хамтарсан хөрөнгө оруулалт
бүхий 7 компани

300

нийт 800 гаруй ажилтантай

 Болд групп нь үйл ажиллагаа явуулсан 20 жилийн түүхэндээ нийгмийн хариуцлагыг өндрөөр хүлээж нийгэмд тус дэмжлэг үзүүлсэн төрөл бүрийн ажлуудыг санаачлан, зохион байгуулсаар ирсэн юм.

Үйл ажиллагаа

Үнэт зүйлс

АЖИЛТНУУД

  • Ёс зүйг чандлан сахидаг
  • Мэргэшсэн өндөр чадавхитай
  • Бүтээлч, Манлайлагч
  • Зөв хандлагатай, Хариуцлагатай

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

  • Үлгэр жишээ үзүүлэх
  • Хуулийг чандлан сахих

ХАРИЛЦАГЧ

  • Найдвартай, элэгсэг байх
  • Харилцагчаа хүндэтгэх
  • Хурдтай ажиллах

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ

  • Бизнесийн оновчтой шийдлийг тодорхойлох

Мэдээ мэдээлэл

Орон сууц 40 сая төгрөгөөр хямдарна

“БОЛД” ХХК нь Баянзүрх дүүргийн…

ИРЭЭДҮЙН ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛААЧДЫГ ДЭМЖИХ EBI ХӨТӨЛБӨР

БОЛД ГРУПП "ИРЭЭДҮЙН ОЛОН УЛСЫН МОНГОЛ СУДЛААЧДЫГ ДЭМЖИХ EBI ХӨТӨЛБӨР"-ИЙН ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГААР ОРОЛЦЛОО
© Copyright - BOLD GROUP LLC