Улсын дугаарын үйлдвэр

2010 оноос тусгай зөвшөөрөлтэйгээр тээврийн хэрэгслэлийн улсын дугаар үйлдвэрлэх үйл ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх “Таван ган трейд” ХХК болон Баянгол дүүргийн “Хөсөг трейд” ХХКомпанийн байран дахь салбаруудаар явуулж байна.

“Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх стандарт” MNS 4410:2002-ыг үйлдвэрлэлдээ мөрдлөг болгодог бөгөөд энэхүү шаардлагыг хангасан улсын дугаарын бэлдэц болон тоног төхөөрөмжийг БНХАУ-ын “Fu Wang” ХХКомпаниас импортоор оруулан ирж үйл ажиллагаандаа ашигладаг. Урт соёмботой /520*114*1 мм/, урт соёмбогүй /520*114*1 мм/, дөрвөлжин соёмбогүй /271*182*1 мм/, дөрвөлжин соёмботой /271*182*1 мм/, механизм /271*182*1 мм/зэрэг хэмжээтэй автомашины дугааруудыг үйлдвэрлэж байна.

© Copyright - BOLD GROUP LLC