Хөлбөмбөгийн сургалттай Чухаг хүүхдийн зуслан нь Улаанбаатар хотоос 90 км-н зайд Төв аймгийн Аргалант сумын нутаг, байгалийн сайхан Хустайн нурууны цогцолбор сав газар, Молцог элсний ойролцоо байрладаг. Чухаг зуслан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжин “2050” ТББ -тай хамтран хөлбөмбөг сонирхдог, энэ спортоор хичээллэж амжилтад хүрэх зорилго тэмүүлэлтэй хүүхэд багачуудыг олж нэгтгэн цаашид мэргэжлийн хөлбөмбөгчин болгох үндэс суурийг тавьж, мэргэжлийн клуб байгуулан ирээдүйн хөлбөмбөгчдийг төрүүлэх зорилготой ажиллаж байна.