10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “БАРИЛГА ОРОН СУУЦ 2017” үзэсгэлэн яармаг 3 өдөр үргэлжилж барилгын салбарын бизнес эрхлэгчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, барилгын материалын ханган нийлүүлэгчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулав

Жил бүрийн намрын улиралд уламжлал ёсоор явагддаг уг үзэсгэлэнд барилгын материал үйлдвэрлэгчид, импортлогчид, дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид, орон сууц, хот тохижилт, интерьер, экстерьерийн үйлчилгээ үзүүлэгчид, амины орон сууц барьдаг гээд 130 гаруй компани оролцож, үйл ажиллагаагаа сурталчилсан. Үзэсгэлэнгийн үеэр барилгын салбарын шилдэгүүдийг шалгаруулахад манай “Женерал Тек” ХХК нь “Шилдэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч” байгууллагаар шалгарлаа.

“Оршин суугчдын ая тухтай орчныг бүрэн хангаж, хүүхдийн боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан бүтээн байгуулалтуудын эзэн” гэсэн тодотголтой уг шагнал нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд “Женерал Тек” ХХК-ийн барьж байгаа “Чухаг-2” хотхонд олгогдсон юм. Тус хотхоны 2 блок, 210 айлын орон сууц  2017 оны 4-р улиралд ашиглалтанд орно.

“Чухаг -2” хотхоны давуу тал

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа
  • Дүнжингарав худалдааны төвийн чанх урд
  • Хотхон дотроо 1280 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль,
  • “Чухаг” хүүхдийн цэцэрлэг,
  • Айл бүрд хүрэлцээтэй дулаан зогсоол,
  • Үйлчилгээний төв, Спорт, соёл урлагийн төв байрлаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаяг, утсаар аваарай.

Утас : 99109283, 90118239, 88118239

FB: www.facebook.com/чухаг 2 хотхон

Email: Chuhag_honthon@yahoo.com