Mongolian Mining 2017 үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Mongolian Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2017 оны 4-р сарын 05-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 7 дах жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд өргөн цар хүрээтэй болж өндөрлөсөн.

Манай УБТ гарден ХХК нь энэхүү үзэсгэлэнд амьд макетаар маш амжилттай  оролцсон бөгөөд  салбараасаа ганцаараа оролцсон нь их давуу тал болсон. Энэ үзэсгэлэнд оролцсоноор бид 10 гаруй албан байгууллага болон хувь хүнтэй 150м2-200м2 зүлэгжүүлэлтийн ажлынгэрээ байгуулсан. Мөн үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй албан байгуулга болон хувь хүнд шилмүүст мод, навчит мод болон жимсний мод, зүлэгний талаар онцлог шинжүүдийг нь тайлбарлаж хэрэгтэй зөвлөгөөг нь өгч ажилласан.