Чухаг хүүхдийн цэцэрлэг

Чухаг цэцэрлэг нь 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн өвөл зуны 2 ээлжээр ажиллаж байна. Бидний гол зорилго хүүхэд бүр эко орчинд хүмүүжиж, эрүүл хүнсээр хооллож, тоглонгоо суралцах сүүлийн үеийн шилдэг сургалтаар хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

бага, дунд, ахлах 3 үндсэн бүлэгтэй

Хүүхдийн нас насны ангиллаар тохижуулсан сургалтын танхимтай

100 хувь мэргэжлийн СӨБ-ийн мэргэжилтэн багш

Багшлах эрхтэй, арга зүйч бакалавр болон магистрын зэрэгтэй багш нар

Хүүхдийн өвчлөл, эрүүл мэндэд онцгой анхаардаг

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлсэн зориулалтын ариутгалын аппараттай

ЧУХАГ ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ҮНДЭСНИЙ ЦӨМ ХӨТӨЛБӨР

Хүүхэд бүрийг бие сэтгэлээр эрүүл өсгөн бойжуулахад багш, судлаач, эцэг эх хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, хүүхэд бүр өөрийн онцлог бүтээлч үйлээрээ хөгжих боломж олгоход оршино.

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ

  • Биеийн болон гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, эрүүл амьдрах дадал хэвшил эзэмших, болзошгүй осол гэмтлээс сэргийлэх чадварт суралцах
  • Өөртөө итгэлтэй, эерэг мэдрэмжтэй, идэвхтэй, оролдлого зүтгэлтэй, сурч мэдэх сонирхол хүсэлтэй байх
  • Тоо, хэмжээ, хэлбэр дүрс, орон зай, цаг хугацааны талаар ойлголт төсөөлөлтэй болж, түүнийгээ амьдралдаа хэрэглэх
  • Хөгжим, дүрслэх урлагийг сонирхон таашаах, дуулах, хөгжмийн хэмнэлийг мэдэрч, хөдөлгөөн хийх

БИДНИЙ ДАВУУ ТАЛУУД

  • Хүүхдийн нас насны ангиллаар тохижуулсан сургалтын танхимтай
  • Цэцэрлэгийн анги танхим бүр камержсан
  • Хүүхдийн танин мэдэхүй, оюун ухааныг хөгжүүлэх зорилго бүхий төвүүдтэй
  • Урлаг спортын тусгай заалтай
  • Хүүхдийг тоглох, амрах үед анги бүрт дуу эгшиглэдэг
  • Хүүхдүүдийг багаас нь Монгол ёс заншлаа дээдлэх, номонд дуртай болгоход чиглэгдсэн номын сантай
  • Анги бүртээ стандартын дагуу сүүлийн үеийн шийдлээр тохижуулсан ариун цэврийн өрөөтэй
  • Хүүхдийн эрүүл мэндэд анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын ариутгалын аппарат суурилуулсан
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд тохирсон угааж, арчлахад тохиромжтой сэтгэхүй хөгжүүлэх болон даавуун, модон тоглоом наадгаатай
  • Хүүхдийн өвчлөл, эрүүл мэндэд анхаарч байнгын эмч ажилладаг
  • Өдрийн 5 удаагийн цай хоолтой
  • 1-5 насны хүүхэд хамрагдана
  • Цагийн хуваарь 07:30-19:00
  • Үндсэн төлбөр 200.000 төг
© Copyright - BOLD GROUP LLC