Танилцуулга

“Нью фолдер арт галерей” ХХК нь 2010 онд дүрслэх урлагийн бүтээл цуглуулах, олонд таниулж сурталчлах, дүрслэх урлагийн хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын дүрслэх урлагийн бүтээлийг өөрийн оронд болон олон улсад таниулан сурталчлах, гадны орны зураачдыг урьж туршлага солилцох, үзэсгэлэн зохион байгуулах зэргээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай арт галерей өөрийн орны болон гадаадын зураачдын уран зургийн цуглуулгатай бөгөөд 2012 оноос уран зургийн үнэ цэнийг хадгалах зорилгоор “Дүрслэх Урлагийн Бүтээл Цуглуулагчдын Үндэсний Нийгэмлэг”-тэй хамтран ажиллаж “ДУБЦҮН” жаазны үйлдвэрийг нээн ажиллуулаад байна.

“ДУБЦҮН” жаазны үйлдвэр

Европ стандарт

Монгол улсын дүрслэх урлагийн салбарт Европ стандартыг анхны удаа нэвтрүүлэв

Итали тоног төхөөрөмж

Италийн STAUDEN LEISTEN компанийн чанартай бэлдэц материал хүрээ

Герман чанар

Герман улсын дэлхийд алдартай SCHOTT MIROGARD-ийн бага ойлт, жинхэнэ өнгө, үл үзэгдэх хэмээх уриатай шил

“ДУБЦҮН” жаазны үйлдвэр нь Монгол улсын дүрслэх урлагийн салбарт Европ стандартыг анхны удаа нэвтрүүлэн, Итали улсын сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон Италийн STAUDEN LEISTEN компанийн чанартай бэлдэц материал хүрээ, Герман улсын SCHOTT MIROGARD-ийн шилээр жааз хийн хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

Герман улсын дэлхийд алдартай SCHOTT MIROGARD-ийн бага ойлт, жинхэнэ өнгө, үл үзэгдэх хэмээх уриатай шил нь сүүлийн хэдэн арван жил Европ болон дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэсний галерей, музей, бүтээл цуглуулагчдын хэрэглэж байгаа шил юм. Энэхүү үл ойлгох давхарга бүхий үл үзэгдэгч шил нь урлагийн үнэ цэнэтэй бүтээлүүдийг хамгаалдаг, урлагаас таашаал авахаас холдуулдаггүй, ойлтын үзэгдэх спектрийг 1% -иас доош болтол бууруулдаг. Харин ердийн шил нь гэрлийн 20% орчмийг ойлгодог.

Манай компани нь үйл ажилгаагаа эхлүүлэн ажилласанаас хойш 300 гаруй зураачдын 1500 гаруй бүтээлийг жаазласан бөгөөд энэ хугацаанд өөрсдийн найдвартай байнгын хэрэглэгчидтэй болоод зогсохгүй олон хүний таашаалд нийцсэн бүтээлүүдийг гаргасаар ирсэн билээ.

© Copyright - BOLD GROUP LLC