• “ БОЛД ТРЕЙД” ХХК

БОЛД ТРЕЙД ХХК ТАНИЛЦУУЛГА

Болд Трейд ХХК нь 2016 оноос Болд Группын охин компани болж үүсгэн байгуулагдсан. Гадаад худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулж, сүлжээ дэлгүүр, дотоод худалдаа чиглэлээр туслах үйл ажиллагаа эрхэлж байна. Манай хамт олон дэлхийн шилдэг шийдэл болсон тод брендуудийг Монгол улсын зах зээлд нэвтрүүлэн, харилцагчид хэрэглэгчиддээ эрэлт хэрэгцээнд ницүүлээн эрүүл хүнс, гоо сайхан ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эдүгээ нэвтрүүлэн ажиллаж байна.

Манай компани нь өнөөдрийн байдлаар Европ, Ази орнуудын үндэстэн дамнасан корпораци, компаниудтай холбоо тогтоон хамтран ажиллах гэрээ байгуулж Монголын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлээд байгаа билээ.

Эрхэм зорилго

Талархал хүлээсэн хамт олон болох.

Үнэт зүйлс

Ур чадвартай, туршлагатай баг хамт олон, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ.

Уриа

Амжилт бодол санаанаас эхэлнэ.

“ БОЛД ТРЕЙД”  ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдан

боловсрол
сүлжээ дэлгүүр
Гадаа худалдаа
Дотоод худалдаа

зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Дэлхийн шилдэг брэндийг Монгол улсын зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгч харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл, хүнс, гоо сайхан болон ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Хамтран ажилладаг харилцагч компаниуд

Вьетнам улсын LD JSC

 

 LD JSC компанийн үйлдвэрийн зураг.

LD JSC компани нь 1972 онд байгуулагдсан – ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба дотоод гадаадын зах зээлд бэлтгэн нийлүүлдэг. Хуурай угаалгын нунтагны тэргүүлэгч үйлдвэрүүдийн нэг ба дэлхийн нэр бүхий бренд эзэмшигчид захиалгаар тус үйлдвэрт үйлдвэрлүүлж Азийн зах зээлийг хангадаг байна. Нийт 3 үйлдвэртэй ба жилд 250,000 тонн угаалгийн нунтаг үйлдвэрлэх хүчин чадалтай.  Үйлдвэрийн орчинд ISO 9001-2008 сертификатыг нэвтрүүлсэн. Мөн Вьетнам улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас нэрлэгддэг ТОП 50 аж ахуйн нэгжид багтсан.

              
 

 

 LD JSC компанийн үйлдвэрлэж буй “NICE” угаалгын нунтаг.

                        “NICE” БРЕНДИЙН УГААЛГЫН НУНТАГ нь урт хугацаанд хийгдсэн судалгаан дээр тулгуурлаж Монгол улсын нөхцөл, онцлогт зориулагдаж дэлхийн шилдэг шийдэл, дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэгдсэн. ISO стандартын шаардлагад бүрэн нийцсэн өндөр зэрэглэлийн сайн чанарын бүтээгдэхүүн юм. Гар, хагас автомат болон бүрэн автомат бүх төрлийн угаалганд зориулагдсан.

Төрөл:

NICE SPRING ESSENCE – цэнхэр өнгийн савлагаатай, хаврын нандин цэцгийн баглааны үнэртэй NICE ROSE SCENT – улаан өнгийн савлагаатай, улаан сарнай цэцгийн үнэртэй Савлагаа: 400 гр, 800 гр, 3 кг Цаашид бид монгол улсын нөхцөл онцлогт нийцсэн гарын шингэн саван, аяга таваг угаагч, ахуйн саван зэрэг бүтээгдэхүүнийг импортлоход бэлэн болоод байна. –   CHINA FOOD GRAIN AGRICULTURE CORPORATION 1959 онд байгуулагдсан БНХАУ-ын  төрийн өмчит компаниудын нэг бөгөөд хөдөө аж ахуйн  чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг. Нийт 19 салбар компанитай ба жилдээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний эргэлт 150 сая тонн. Энэхүү корпораци нь Азийн зах зээлээр тогтохгүй Европ, Америк, Австрали, Африк тивд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна.  

                 
 

 Тус корпорацид дээр томилолтоор ажиллаж танилцаж, чанар, хүнсний эрүүл ахуйн

шаардлагад хэрхэн нийцэж буйтай танилцаж, хамтран ажиллахаар болов.

                     Голлох бүтээгдэхүүнүүд нь будаа, улаан буудай, амуу соёолж, эрдэнэ шиш, тос, тосны үр, элсэн чихэр, хөвөн, мах, сүү – сүүн бүтээгдэхүүн, дарс, цай зэргүүд юм. Борлуулалтын суваг  зөвхөн БНХАУ-ын жижиг том 952 хотуудын 2,3 сая борлуулалтын цэгүүдтэй.

 Цагаан будааны савлагааны шошго болон шуудай

                      Манай компани нь хүнс, эрүүл ахуйн стандарт, дүрэм, журамд заасан иж бүрэн норм, шаардлагад нийцэж буй дээд зэргийн сайн чанарын 2017 оны шинэ ургацын хятад сортын бөөрөнхий цагаан будааг импортлон ард иргэд, хэрэглэгчдийнхээ сэтгэлд хүрээд байна.

ОХУ-ын ООО “РЕД АМБРЕЛЛА ГРУПП”

 АО “Башкирская Содовая Компания”-ийн үйлдвэрийн цогцолбор АО “Башкирская Содовая Компания”-ийн охин компани. XX зууны 50-иад оноос эхлэн үйлдвэрлэл явуулж эхний бараа бүтээгдэхүүнээ гаргаж авсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус групп нь ОХУ-ын химийн бүтээгдэхүүний салбарт топ үйлдвэрлэгчдийн нэг юм. Зах зээлд химийн үйлдвэрлэлийн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн гэдэг ангилалаар үйл ажиллагаагаа явуулж байна .  

                 
 

 “Белизна” цайруулагч, ариутгагч бодис.  Химийн түүхий эдийн цех-д.

Манай компани ямарваа нэгэн бүтээгдэхүүн импортлохдоо заавал хамтран ажиллах гэж буй аж ахуйн нэгжийн үйлдвэр дээр нь очиж биеээр танилцаж, холбогдох материалиудтай танилцан, монгол улсын хууль, стандарт, норм, дүрэм, журмыг хангасан эсэх дээр дүгнэлт хийж шийдвэрлэдэг юм. БНСУ-ын AMORE PACIFIC CORPORATION  БНСУ-ын Amore Pacific  корпораци нь 1945 оны 09 сард үүсгэн байгуулагдсан. “Азийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” болохын тулд гоо сайхан, гэр ахуйн болон эрүүл мэндийн нийт 30 брэндийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар хэрэглэгчиддээ хүргээд байна. Уламжлалт шинжлэх ухаан, орчин үеийн шинжлэх ухааныг хослуулан Amore Pacific корпораци нь туршлагатай судалгааны болон хөгжлийн төвтэйгээр бүтээгдэхүүнээ хөгжлийн дээд цэгт хүргэж байгаа юм. Бид хамтран ажиллах тал дээр харилцан тохиролцох хүрээнд Монгол улсын зах зээлд нэвтрэх төлөвлөгөөтэй байна. Болд Трейд ХХК-ийн дэргэдэх “Шинэ түвшин” ТББ “Шинэ түвшин” ТББ нь дараах 3 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг.

  • Япон хэлний сургалт,
  • Япон улсад суралцуулах,
  • Гэрээт ажилчин явуулах

Япон дахь Хамтран ажиллагч сургууль

  • OHARA JAPANESE LANGUAGE SCHOOL
  • TOKYO METROPOLITAN JAPANESE SCHOOL
  • JOTO JAPANESE SCHOOL

   

  OHARA  JAPANESE LANGUAGE SCHOOL, TOKYO METROPOLITAN JAPANESE SCHOOL, JOTO JAPANESE SCHOOL сургууль дээрх хамтын ажиллагааны  хүрээнд хийсэн уулзалт.

© Copyright - BOLD GROUP LLC